Словени өдөрт 2500 цагаач хил нэвтрүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-10-19 10:46:09

ЛЮБЛЯНА. /ВВС/. Өдөрт 2500 цагаачийг л хил нэвтрүүлнэ гэж Словени мэдэгдсэн байна.

"Өдөрт 5000 цагаач, дүрвэгчийг хил нэвтрүүлэхийг Хорват хүссэнийг Словени хүлээн авах боломжгүй юм. Учир нь Австри өдөрт дээд тал нь 1500 хүн хүлээн авахаар хязгаар тогтоосон" гэж Словенийн Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Бостьян Сефик мэдэгджээ.

Дүрвэгсдийн дийлэнхийг Афганистан, Сири, Иракийн иргэд эзэлж байгаа бөгөөд тэд Баруун Европт хүрэхийн тулд Хорват, Словениэр дамжин өнгөрч байна.

Тоог хязгаарласнаар Сербитэй залгаа Хорватын хилд дүрвэгч, цагаачдын бөөгнөрөл үүсгэжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ