Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээ хэрэгжиж эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-10-19 10:29:32

НҮБ. /NHK/. Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах олон улсын гэрээ албан ёсоор хэрэгжиж эхэллээ.

Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлаж, хариуд нь тус улсад авсан хориг арга хэмжээг цуцлах эцсийн гэрээг Иран болон “5+1” бүлэг өнгөрсөн долдугаар сард байгуулсан билээ.

Холбогдох тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл баталсны дараа буюу ням гарагаас гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн байна.

Европын Гадаад бодлого, аюулгүй байдал хариуцсан дээд төлөөлөгч Федерика Могерини Иран болон “5+1” бүлэг хоорондын хэлэлцээг зохион байгуулжээ.

Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф болон Федерика Могерини хамтарсан мэдэгдэл хийх үеэрээ, Иран цөмийн хөтөлбөрөө хязгаарлах арга хэмжээ авч эхэлнэ гэж мэдэгдэв.

Иран гэрээг дагаж мөрдөж байгаа эсэхийг Олон улсын атомын эрчим хүчний агентлаг хянах ажээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ