Бэлчээрийн даац 1.5-2 дахин хэтэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙСүүлийн дөрвөн жил малаа таван төрөл дээр нь өсгөсөн Архангай аймагт бэлчээрийн даацын асуудал анхаарал татах хэмжээнд хүрлээ.
Архангай аймаг 3.7 сая га бэлчээртэй бөгөөд энэ бэлчээрийн даацад хонин толгойд шилжүүлснээр 6 сая толгой мал бэлчээрлүүлэх боломжтой юм. Гэтэл энэ жил тус аймагт 4.9 сая мал өвөлжиж байгаа нь хонин толгойд шилжүүлснээр 10 сая мал болж байгаа аж. Иймээс аймгийн бэлчээрийн даац 1.5-2 дахин хэтэрсэн гэх судалгаа гарчээ.
Бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн гэх үнэлгээнд Хашаат, Өгийнуур, Өлзийт сумд орж байна. Мөн Төвшрүүлэх, Цэнхэр, Хайрхан, Эрдэнэмандал, Жаргалант, Хотонт, төвшрүүлэх, Цэцэрлэг, Чулуут сумдын бэлчээрийн ихэнх хувь нь даац хэтрэлттэй байна.
Б.Баясгалан