Төлөөлөгч нарыг чадавхжуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-01-23 17:10:55

УИХ-ын тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтыг Хөвсгөл аймагт зохион байгуулж байна.

Сургалтаар сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, төлөөлөгчдөд нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх суурь мэдлэг олгож нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн үндэс, үйл ажиллагаа, орон нутгийн төсөв, санхүүгийн удирдлага, байгаль хамгаалал, газрын харилцаа, иргэдийн оролцоо ба иргэдтэй харилцах гэсэн хичээлүүдийг зааж байна.

Сургалтанд тус аймгийн 500 гаруй төлөөлөгчийг хамруулахаас эхний ээлжинд Эрдэнэбулган, Чандмань-Өндөр, Их-Уул, Рашаант, Тосонцэнгэл сумын 126 төлөөлөгч хамрагдаж байна.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ