Томуу томуу төст өвчний дэгдэлт буурлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-01-23 16:40:58

Сүхбаатар аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн нийт үзлэгийн 23.3 хувийг эзэлж дэгдэлт хэлбэрээр явагдаж байгаатай холбогдуулан хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд 1 дүгээр сарын 20-ны байдлаар уг өвчний амбулоторийн нийт үзлэгт эзлэх хувь 12.7 болж буураад байна.

Энэ хугацаанд  аймгийн ЗДТГ-аас нэгдсэн мэнлэгийн хүүхдийн тасагт нэн шаардлагатай байгаа ор, тумбочка тус бүр 23 ширхэг, утлагын аппарат дөрвөн ширхэг, тарианы шахуурга хоёр ширхэг, УВЧ хоёр ширхэг, хүчилтөрөгч өтгөрүүлэгч хоёр ширхэг, судас тодруулагч  нэг ширхэгээр ханган нийлүүлжээ.

Томуу томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбоотойгоор гарсан аймгийн засаг даргын захирамжийн хүрээнд эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллаж, ЭМГ-т 24 цагийн хариуцлагатай жижүүр томилон мэдээлэл арга зүйн зөвлөгөөгөөр ханган ажиллалаа. АНЭ-т хүүхдийн 2-р тасгийг нээн зарим тасгуудын орны 50-80 хувийг татан авч шуурхай зохион байгуулалт хийж ажилласан байна. Мөн өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулж бямба гарагт бүтэн, ням гарагт хагас ажиллуулан, АНЭ-т журмын дагуу хөнгөлөлттэй эмийн жор олгох, МХГ-тай хамтарч ӨЭМТ, эмийн сан, АНЭ-т хяналт хийж зөвлөн туслах ажлуудыг шуурхай зохион байгуулж ажилласан байна.

1 дүгээр сарын 23-наас буюу өнөөдрөөс эрүүл мэндийн байгууллагын өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлан сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ