Өсвөр насныхны дунд шүдний өвчлөл буурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-01-23 13:57:29

Дорнод аймагт хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулах ажлыг жил гаруйн хугацаанд явуулснаар өсвөр насныхны дунд шүдний өвчлөл буурчээ. Харин бага насны хүүхдүүдийн эмчлүүлсэн шүд дахин өвчлөх нь элбэг байна.

Тодруулбал, 2-5 насныхны шүд хорхойтох, 5-6 насны хүүхдүүдийн шүдний өвчлөл хүнд хэлбэрт шилжиж цооролт үүсэх нь их байгаа юм. Эцэг эхчүүд бага насны хүүхдийнхээ шүдийг угаалгах, арчлах тал дээр муу, мөн хэт чихэрлэг шүдэнд халтай зүйл идэж ууж байгаа нь цооролт үүсгэдэг. Хүүхдээ 5-6 нас хүртэл нь эцэг эхчүүд өөрсдөө шүдийг нь угааж хэвших, шүд анх ургаж эхэлсэн цагаас арчилж эхлэх ёстой гээд шүдний өвчлөлийг бууруулахад зөв дадал хэрэгтэй гэдгийг эмч нар хэлж байна. 

Нийт хүүхдүүдийн 80-90 хувь нь шүдний өвчтэй байгаа юм.

Б.Туяа

Холбоотой мэдээ