Нэгдүгээр сарын сарын 23-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-01-23 08:56:01

УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

09.00 цагт “Онцгой байдлын албаны удирдах ажилтны стратегийн цугларалт”  Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвд эхэлнэ.

10.00 цагт АН-ын даргад нэр дэвшигчид “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан агсны гэрэлт хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д АН-ыг Үүсгэн байгуулагчдын холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт ШӨХТГ-т тус байгууллага нийслэлийн есөн дүүргийн удирдлагуудтай 2017 онд хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хамтран ажиллах чиглэлээр зөвлөлдөх уулзалт зохион байгуулна.

14.00 цагт Улаанбаатар хотын цагдаагийн газарт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн хурал болно.

Холбоотой мэдээ