Хяналтын хугацаанд ямар нэгэн зөрчил илрээгүй гэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-01-19 15:46:06

Энэ сарын 17-ны өдрөөс 19-ний өдрийг дуусталх хугацаанд Сэлэнгэ аймгийн хэмжээнд Архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаанд түр хориг тогтоох тухай аймгийн Засаг дарга захирамж гаргасан.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд захирамж зөрчсөн ямар нэгэн үйлдэл ажиглагдаагүй буюу гараагүй байгааг хяналтын байгууллагынхан мэдээллээ.

Учир нь стандарт, чанарын шаардлага хангаагүй согтууруулах ундаа үйлдвэрлэн худалдан борлуулсны улмаас Улаанбаатар хотноо хүний амь нас эрсдсэн тохиолдолд гарсантай холбогдуулан энэхүү захирамжийг гаргасан юм. Уг хориг тогтоосон хугацаанд архи, согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, цуцлах хүртэл арга хэмжээ авах юм.  

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ