Бас л 64 согтуу жолооч...?

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-16 15:51:05

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүр шуурхай удирдлагын төв дээр 460 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын  340 дуудлага бүртгэгджээ.

Тэдний дунд бас л согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 жолоочийг журамлан болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн байна. Сүхбаатар дүүргийн нутаг Нарны зам, Саруул худалдааны төвийн арын замд "Т.Voltz"  маркийн авто машины жолооч Х  явган зорчигч  25 настай эрэгтэй С-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцжээ. 

Сүхбаатар дүүргийн нутаг Их тойруугийн гудамж, 100-н айлын замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот газар /НӨААТҮГ/-ын  "Daewoo BS-106" маркийн автобусны жолооч Д нь "Х. Fit"  маркийн  авто машинтай мөргөлдөж  зорчигч 27 настай эрэгтэй Б нарын хоёр хүн гэмтжээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ