Хоёр тарифтай тоолууртай хэрэглэгчдийн шөнийн тарифаас бүрэн чөлөөлөгдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-01-17 20:19:25

Баянхонгор аймгийн “Баянхонгор эрчим хүч” ЦТ ХХК энэ онд “Хэрэглэгчид үйлчлэх төв”-ийг шинээр нээж ажиллахаар болжээ.

Хэрэглэгчид хоёр тоолуурт(шөнийн тарифт) тоолуурыг тавиулахыг хүсвэл тус төвөөр дамжуулан стандартын шаардлага хангасан тоолуурыг Улаанбаатараас захиалж авч болох аж. Шөнийн тарифын үйлчлэх хугацааг 22 цагаас өглөөний 06 цаг хүртэл тогтоож, сард хэрэглэх кило ваттын хэмжээг тогтоогоод түүнээс хэтэрсэн тохиолдолд 50 хувиар хөнгөлөх юм байна.

Тус аймагт одоогоор хоёр тарифтай тоолуур тавиулсан хэрэглэгчид цөөн байгаа ба тэдгээр хэрэглэгчдэд цаашид шөнийн тарифыг тэглэх тогтоолыг мөрдөж ажиллах юм байна. Харин шинээр хоёр тарифтай тоолууртай болж байгаа иргэд тоолуурыг бүрэн суурилснаас эхлэн дээрх тогтоолыг мөрдөх аж.

Сонирхуулахад, Баянхонгор эрчим хүч ЦТ ХХК шугам сүлжээний асуудлыг сайжруулж, шинээр цахилгаан тоолуур тавих, шөнийн цагаар айл өрхүүдийг цахилгаанаар халаах системийг нэвтрүүлэх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн бөгөөд аймаг орон нутгийн төсвөөс 190 сая төгрөгийн санхүүжилт аваад байгаа юм байна.

                                                                                                                        Б.Мөнхзул

Холбоотой мэдээ