Баянхонгор аймгийн хүн ам 85 мянгад хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-01-17 13:19:02

2016 оны байдлаар Баянхонгор аймгийн хүн ам 85.331 болж, өмнөх оныхоос 2 хувиар нэмэгджээ. Баянхонгор аймгийн төв буюу Баянхонгор суманд хүн амын олонх нь төвлөрч байгаа бөгөөд мөн онд 30303 хүн бүртгэгдсэн бол Эрдэнэцогт сум 4105, Галуут сум 3957 хүн амтайгаар удаалж байна.

Аймгийн хэмжээнд Баянбулаг, Гурванбулаг, Эрдэнэцогт сумдаас бусад сумын хүн ам өсчээ. Аймгийн нийт хүн амын талаас илүү буюу 52 хувь нь хөдөө, 34 хувь нь аймгийн төвдөө, бусад нь сумын төв, тосгонд амьдарч байгаа бол 100-аас дээш настай ахмад настан 3 эмэгтэй байгаагийн хоёр нь Өлзийт суманд, нэг нь аймгийн төвд амьдарч байна.

Баянхонгор аймаг 2016 онд 25.423 өрхтэй болж, өмнөх оны мөн үеэс 2.4 хувиар өссөн дүн бөгөөд нийт хүн амын 60 гаруй хувь нь 15-59 насныхан байгаа аж.

                                                                                                                                Б.Мөнхзул

Холбоотой мэдээ