ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук Жанрайсаг бурханд зул өргөж, МГТИС-д мод тарилаа

Видео
montastudio@montsame.gov.mn
2015-10-16 15:23:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар айлчилж байгаа  ХБНГУ-ын Ерөнхийлөгч Иоахим Гаук өчигдөр Монголын Бурхан Шашинтны Төв, Гандантэгчлэн хийдэд морилж, Тэргүүн Хамба лам Д.Чойжамц бараалхлаа.

Улмаар Жанрайсаг бурханд зул барив. Дараа нь  Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуульд зочилж, тус сургуулийн багш профессорууд, оюутан залуустай уулзлаа. Тэрээр  айлчлах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2014 оны 5 дугаар сард тарьсан модны дэргэд өөрийн модыг суулгасан байна.
МГТИС нь 2013 оны 3 дугаар сард  Монгол, Герман хоёр улсын Засгийн газрын санаачлагаар үүсгэн байгуулагдсан бөгөөд тухайн оны 9 дүгээр сард анхны элсэлтээ авч, 2014 оны 9 дүгээр сард  Налайх дахь шинэхэн хотхондоо үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Одоогийн байдлаар нийт 75 оюутан  бакалаврын 3 хөтөлбөр,мөн инженерийн бэлтгэл хөтөлбөрөөр суралцаж байна.
Монгол Улс болон ХБНГУ-ын Засгийн газраас МГТИС-ийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд