Обама Туркийн Ерөнхийлөгчтэй утсаар ярьжээ

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2015-10-16 14:20:38

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Туркийн төрийн тэргүүн Тайип Эрдоган нар пүрэв гарагт утсаар ярихдаа террорист “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэхэд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх асуудлыг хэлэлцжээ. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлснээр, хоёр орны удирдагчид “Лалын улс” бүлэглэлд “цэргийн дарамт шахалт” үзүүлэх, мөн Сирийн мөргөлдөөнийг хэлэлцээ хийх замаар зохицуулах нөхцөл бүрдүүлэх зорилгоор “тус улсын аядуу үзэлт сөрөг хүчнийг бэхжүүлэх” талаар санал бодлоо солилцжээ.

Үүнээс гадна, Барак Обама энэ сарын 10-нд Туркт үйлдсэн халдлагыг дахин буруушаагаад,  Туркт тулгарч буй “аюулгүй байдлын аюул заналын өмнө” Вашингтон Анкаратай сэтгэл санаагаар хамтдаа гэдгийг мэдэгджээ. Обама, Эрдагон хоёр мөн “Туркт Курдистаны ажилчны намын гэнэтийн халдлагыг нэн даруй зогсоох шаардлагатай гэдэгтэй санал нэгдсэн байна”.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ