Японы эрдэмтэд анх удаа үүдэл эсээс гэдэс ургуулан авав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
adiyakhuu@montsame.mn
2017-01-15 13:14:43

ТОКИО./TASS/. Японы хэсэг эрдэмтэд анх удаа хүний үр хөврөлийн үүдэл эсээс гэдэс дотрыг ургуулж чадсан байна. Энэ тухай тус улсын Хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн төв мэдээллээ. 

Тус төвийн захирал Хидэнори Акуцу тэргүүтэй судалгааны баг туршилт хийхдээ гурван төрлийн тусгай уургийг ашигласан бөгөөд 1-2 сарын хугацаанд нэг см орчим урт гэдэс ургаж байв. Энэ амжилт нь анагаах ухаанд жинхэнэ ёсоор "тэсрэлт"-ийг авчирч, Кроны өвчин зэрэг эмчлэхэд хэцүү өвчнүүдийг анагаахад эргэлт гарна гэж эрдэмтэд үзэж байна.  

Үүдэл эсээс ургуулан авсан гэдэс нь хүний гэдэсний адилаар чанасан хоол, уураг болон усыг боловсруулж чадаж байгаа аж. 

Б.Адъяахүү 

 

 

 

 



 

Холбоотой мэдээ