Улаанбаатарт 16-18 хэм хүйтэн

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2017-01-15 09:42:07

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын зарим нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд5-10 метр, баруун болон говийн аймгуудын зарим нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор,  Ерөө голын хөндийгөөр 27-32 градус,Увс нуурын хотгор, Идэр, Тэс,Эг голын хөндийгөөр 22-27 градус,Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ,Хараа, Туул,Тэрэлж Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 19-24г радус,говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 13-18градус хүйтэн байна.

УЛААНБААТАРХОТ:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 16-18 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 21 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Холбоотой мэдээ