Рашаант суманд газар тариалангийн аж ахуйг сэргээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-01-13 13:36:45

Булган аймгийн Рашаант суманд газар тариалангийн аж ахуйг дахин сэргээхээр боллоо. Тус суманд газар тариалан эрхлэхээр төлөвлөж байгаа аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг сумын ЗДТГ-аас хүлээн авч нээлттэй хэлэлцүүлгийг энэ сарын 12-нд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээр суманд газар тариалан мал аж ахуй хэрхэн хослуулан хөгжүүлэх, цаашид яаж хамтран ажиллах, ажлын байр хэрхэн бий болгох, тэжээлийн үйлдвэрлэл байгуулах зэрэг чухал асуудлуудыг хэлэлцжээ.

Энэ онд буюу ирэх хавар нийт 12 аж ахуйн нэгж, иргэд 9000 га талбайд тариалалт хийх урьдчилсан тооцоо гарсан байна. Рашаант сум нь 34 жилийн өмнө Сансрын сангийн аж ахуй нэртэйгээр анх үүсэн байгуулагдаж газар тариалангийн аж ахуй эрхэлж байсан юм.

                                                                                                                                                                                   П.Батням

Холбоотой мэдээ