Цаасан урлалын уралдаанаа дүгнэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай аймгийн чөлөөт хэвлэл “Их Алтайн мэдээ” сонины редакциас Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, бүтээлчээр сэтгэх, сэтгэн бодох чадварыг нь дээшлүүлэх, багаар ажиллах чадвар олгох, сониныг зөвхөн уншаад хог хаягдал болгох бус дахин боловсруулж бүтээл болгох зорилгоор “Алтайн мэдээ-Бүтээл” цаасан урлалын уралдааныг зарлан дүгнэлээ.
Энэ нь сурагчдыг аливаа зүйлийг хэмнэх, хог хаягдлыг дахин боловсруулж болдог бөгөөд бүтээл ч болгох боломжтойг тэдэнд уриалах, зөв дадал зуршилтай хойч үеэ бэлдэхэд соён гэгээрүүлэх, сайн сайханд уриалах хэвлэл мэдээллийн үндсэн үүргээ хэрэгжүүлсэн энэхүү уралдаанд нийт 16 багийн бүтээл иржээ.
1-р байранд Чандмань сумын “Гацуурхан” баг, 2-р байранд МСҮТ-ийн “Уран Хас” баг, 3-р байранд Гуулин тосгоны “Алтайн сарнай” баг, тусгай байрыг 1-р сургуулийн “Тэмүүлэл” баг, “Уншигчдын нэрэмжит шагнал”-аар 1-р сургуулийн “+75” баг тус тус шалгарч Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.
Ш.Цоодол