Зорилтот бүлгийн 14 хүүхдэд хичээлийн хэрэгсэл гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
montsame_user@montsame.mn
2015-09-04 17:39:56

Өнөөдөр Даланзадгад сумын 1-р багийн төв дээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч  А.Мөнхбат 1-р багийн зорилтот бүлгийн хүүхдүүдэд хичээлийн иж бүрэн хэрэгслийг гардуулж өглөө.

Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Хүүхэд бүр аав ээжийнхээ авч өгсөн шинэ дэвтэр ном, үзэг харандаа, хувцсаа байн байн үзэж, 9-р сарын нэгнээ хүлээдэг. Эрдмийн баяраа угтан ийн хүүхэд бүр баяр хөөртэй догдолж байх энэ үед хичээл эхэллээ, яах вэ гэсэн эмзэгхэн бодлоор түгшиж яваа цөөнгүй хүүхэд бий. Тэгвэл гэр орных нь амьдрал тааруу, өрхийн орлого нь хаанаа ч хүрэлцдэггүй эдгээр хүүхдийн төлөөлөл хүүхдүүд хичээлийн хэрэгслээ аваад шинэ жилийн хичээлийн эхний өдөр сэтгэл хангалуун хичээлдээ явах боломжийг олгосон ахдаа чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм.

С.Сумьяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд