Өвөлжилт хүндэрсэн сумдын малчдад тусламж олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-01-04 09:55:38

Хэнтий аймагт өвөлжилт хүндэрсэн сумдын малчдад тусламжийн бараа, тэжээл өгөх ажиллагааны нээлт Өмнөдэлгэр суманд боллоо.

Энэ ажиллагаанд аймгийн Засаг дарга Н.Ганбямба оролцож, тус сумын малчидтай цаг үеийн байдлын талаар нээлттэй уулзалт хийсэн байна.

Хэнтий аймгийн ЗДТГ, Дэлхийн Зөн ОУБ-ын Бор-Өндөр Нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран тус хөтөлбөрийн төсөл хэрэгждэг Өмнөдэлгэр, Хурх, Биндэр, Баян-Адрага сумдын өвөлжилт хүндэрсэн багийн малчдад тусламжийн тэжээл, бараа гардуулан өгч байгаа бөгөөд 11,2 сая төгрөгийн тусламжийн зүйлийг дээрх сумдын 80 өрхөд олгох юм.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ