Хэнтий аймаг 37 мэргэшсэн нягтлан бодогчтой болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-01-03 14:37:49

Хэнтий аймаг 33 мэргэшсэн нягтлан бодогчтой бөгөөд шинэ оны босгон дээр Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын Хэнтий салбарт 4 гишүүн нэмэгдлээ.

Тодруулбал тус салбарын сургалтын албанаас зохион байгуулсан сургалт шалгалтад нийт 29 нягтлан бодогч хамрагдсанаас аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн Б.Цэцэгмаа, Татварын хяналтын улсын байцаагч Д.Идэрбат, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын ерөнхий нягтлан бодогч Д.Эрдэнэтуяа, НДХ-ийн нягтлан бодогч А.Эрдэнэчимэг нар сургалт шалгалтандаа амжилттай дүн үзүүлэн тэнцсэн байна.

Улс орныхоо хөгжил цэцэглэлт, эдийн засгийн өсөлтийг хангах, санхүүгийн мэдээллийг ил тод, нээлттэй байлгах чухал үүрэгтэй хүмүүс бол нягтлан бодогч, санхүүчид юм.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ