Увсын сайчуулыг улсад тодорхойллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-01-03 13:38:09

Увс аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид өчигдөр хуралдаж, Улсын сайн малчин, Тэргүүний тариаланчид нэр дэвшигчдийн материалыг авч хэлэлцсэн байна.

Энэ жил Өлгий сумын Чаргат багийн малчин Цэвээний Доржсүрэн, Хяргас сумын Бугат багийн малчин Бужгарын Баяртогтох, Тэс сумын Нуур багийн малчин Нинжийн Цогтоо, Бөхмөрөн сумын Хар-Алтат багийн малчин Чойндонгийн Батжаргал, Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн малчин Шаравын Даваадорж нарыг Улсын сайн малчин цолоор шагнуулахаар тодорхойлжээ. Харин Улсын тэргүүний тариаланч цолоор Тариалан сумын тариаланч Идэшийн Бүүвэй, Улаангом сумын тариаланч Түдэвийн Хүрэлбаатар, Улаангом сумын тариаланч Чангаагийн Батсуурь, Тариалан сумын тариаланч Төмөрдэйн Алтанхүү нарыг тодорхойлж, материалыг нь Хүнс, хөдөө аж ахуйн яаманд уламжлахаар болсон байна.

Энэ жил Улсын тэргүүний тариаланч хамт олноор шагнуулах тодорхойлолт аймгийн хуралд ганц ч ирээгүй байна. Үүнд аймгийн мэргэжлийн байгууллагууд анхаарч ажиллах нь зүйтэй хэмээн зарим тэргүүлэгчид шүүмжилсэн юм. Учир нь сүүлийн жилүүдэд Увс аймгаас Улсын тэргүүний тариаланч хамт олон огт төрөхгүй тасраад байгаа билээ.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ