"Ардчилсан шинэ Үндсэн хууль ба Хан Хэнтий” сэдэвт уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-01-03 12:55:15

Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулан Хэнтий аймгийн ИТХ, ЗДТГ, Ойг зохион байгуулах ажлын хэсгээс "Ардчилсан шинэ Үндсэн хууль ба Хан Хэнтий” сэдэвт илтгэл, хөрөг нийтлэлийн уралдаан зарлалаа.

Төрийн албан хаагчид, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, Хэнтий аймгийн хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчид гэсэн ангиллаар тус уралдаан явагдах бөгөөд шагналын сан нэг сая төгрөг аж.

Энэхүү уралдаан нь 1992 онд батлагдсан Ардчилсан шинэ Үндсэн хуулийн ач холбогдол, мөн чанар, түүхэн гавьяа, Үндсэн хууль батлалцсан Ардын Их Хурлын депутатуудыг олон нийтэд таниулах, алдаршуулах, иргэд, Төрийн албан хаагчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудын Үндсэн хуулийн тухай үзэл бодол байр суурийг тодорхойлох, хуваалцах, Үндсэн хуулийг нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм

Түүнчлэн “Хэнтийгээ дэмжих”, “Оюунлаг Хэнтийчүүдийг олноор бий болгох” бодлогын хүрээнд зохион байгуулж буй ажил гэнэ.

Илтгэлийн уралдаан 2 үе шаттай явагдах бөгөөд эхний шатанд 2017 оны 01 дүгээр сарын 08-ны 17 цагт багтаан ирүүлсэн бичвэр, илтгэлтэй уралдааны шүүгчид, зохион байгуулах баг танилцаж, хамгийн өндөр оноо авсан 10 илтгэлийг шалгаруулж, дараагийн шатанд хэлэлцүүлэх юм байна. Харин 2 дугаар шатанд шалгарсан илтгэгчид итгэлүүдээ 8 минутад багтаан уншиж танилцуулснаар шилдгүүд тодрох аж.

Сэтгүүлчдийн тухайд Ардын Их Хурлын 23 депутатаас сонгон авч хөрөг нийтлэл бичих юм байна.

"Төрийн албан хаагч, сурагч, сэтгүүлч тус бүрт эхний 3 байр эзлүүлж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргын хүндэтгэл, мөнгөн шагналаар шагнана" хэмээн уралдааны удирдамжид заажээ.

Д.Одонтунгалаг

 

Холбоотой мэдээ