Богд хааны ховор гэрэл зургуудийг танилцуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГҮндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 105 жилийн ойн хүрээнд “Монгол Улсын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба” үзэсгэлэнг өнөөдөр Богд хааны музейд нээв.
Энэхүү үзэсгэлэнг Улаанбаатар хотын музей, Монгол Бурхан шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Эрдэм соёлын хүрээлэн хамтран гаргаж байгаа юм. Үзэсгэлэнд Богд хааны ордон музейн сан хөмрөгт хадгалагддаг Богд хааны хөрөг бүхий танка зураг, зээгт наамал, өмсгөл, суудал болон Дондогдулам хатны ховор гэрэл зургуудыг танилцуулж байна.
Богд хаан нь Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч байсны хувьд Монгол төрийн түүхэнд том гавюяатан гэдгийг МУИС-ийн Түүхийн тэнхимийн зөвлөх З.Лонжид үзэсгэлэнгийн нээлтийн үеэр онцлов. Мөн тэрбээр, 1911-1919 оны хооронд газрын хэвлийн баялгаа ашиглаж, сан хөмрөг буюу төсвөө бүрдүүлэх ажлыг хийснээс гадна нийгмийн сайн сайхны төлөө олон буянтай үйлс бүтээсэн. Тиймээс бид наймдугаар богдын түүхийг судлан, үр хойчдоо өвлүүлэн үлдээх нь туйлын чухал" гэлээ.
Ч.Ариунболд