Даланзадгадын залуусын фм 104,1 сонсогч таны төлөө ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
montsame_user@montsame.mn
2015-09-04 17:34:41

Тус богино долгионы радио өглөөний 8:30 минутаас үдшийн 00 цаг хүртэл  дуу хөгжим, мэдээ мэдээлэл, шууд нэвтрүүлгээр сонсогчидтойгоо уулздаг.

Даланзадгад хотдоо өнөөгийн байдлаар цорын ганц тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа Миний говь ФМ 104.1 радио үүсгэн байгуулагдаад 3 сарын нүүрийг үзэж байгаа бөгөөд орон нутагт болж буй үйл явдал өрнөл бүрийн мэдээллээс алдалгүй сонсох ийм боломжийг олгож байгаагаараа тус ФМ-ийн давуу тал оршиж байгаа юм. Түүнчлэн  насны ангиллын сонсогчиддоо цагийн хуваарийн дагуу хөгжим мэдээллийн хөтөлбөрөө хүргэдэг.  Амьд харилцаа гэдэг зүйлийг эргээд сэргээж байгаа хэмээн радиогийн хөтлөгч хэллээ. Техник технологи хөгжсөн өнөө үед фм гэхээсээ илүүтэй mp3 болон ухаалаг утаснаасаа дуу сонсдог болсон бол  фм радиог сонгосноос тухайн сонсогчтой холбогдох, сонсогчоос сонсогчийн дунд зуучлах зэрэг амьд харилцааг бүрдүүлж байдгаараа онцлог гэлээ.

С.Сумьяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд