100 гаруй англи үгс араб хэлнээс гаралтай

Дэлхийд | Шинжлэх ухаан
adiyakhuu@montsame.mn
2016-12-27 11:55:51

КАИР./TASS/. Арабын эрдэмтэд англи болон араб хэлний харьцуулсан судалгаа хийх явцдаа өргөн хэрэглэгддэг 100 гаруй англи үгс нь араб хэлний үгстэй харилцан хамааралтай болохыг тогтоожээ.

Аль-Арабия телевизийн сувгийн мэдээлснээр, дээрх судалгааг 12 дугаар сарын 18-нд тэмдэглэдэг араб хэлний өдөрт зориулан явуулжээ. 1973 оны энэ өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас гаргасан шийдвэрээр араб хэлийг тус байгууллагын албан ёсны хэл болгосон байна.

Судлаачдын олж тогтоосноор, өдөр тутам хэрэглэгддэг англи хэлний 100 гаруй үгс нь араб хэлний язгууртай ажээ. Тодруулбал, mirror /толь/ гэдэг үгийг арабаар “мирайя", candle гэдэг үгийг "кандиль", cotton гэдэг үгийг "кутн" гэж дуудах жишээтэй.  

Өдгөө дэлхий дээр 1,5 тэрбум хүн англи хэлээр ярьдаг бол араб хэл хамгийн өргөн тархсан 10 хэлний нэгт тооцогддог байна. Араб хэлээр 300 сая гаруй хүн ярьдаг ажээ.

Б.Адъяахүү  

Холбоотой мэдээ