Ажил хайхаар бүртгүүлсэн ч эргэж холбоо бариагүй  4780 иргэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-12-22 11:09:40

Өмнөговь аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар нь энэ онд 806 иргэнийг ажлын байранд зуучилсан байна.

Одоогийн байдлаар тус байгууллагат 800 гаруй иргэн идэвхтэй ажил хайгчаар бүртгэлтэй байгаа юм байна. Идэвхтэй ажил хайгч гэдэг нь гурван сар тутамд бүртгэлээ сэргээдэг иргэдийг хэлдэг ажээ. Харин идэвхгүй ажил хайгч буюу ажил хайхаар бүртгүүлсэн ч эргэж холбоо барилгүй орхисон  4780 иргэн байна.

Тус байгууллагад голдуу хувийн кампаниуд ажлын байрны захиалга ирүүлдэг гэнэ. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхээр Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг кампаниудаас ажлын байрны захиалгаа бараг ирүүлдэггүй ажээ. Энэ онд л гэхэд гурван аж ахуй нэгжээс 8 ажлын байрны захиалга ирүүлсэн байна.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ