Цогтцэций-Гашуунсухайтын замд гэрээт цагдаа ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-12-21 15:50:25

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уурхайгаас Гашуунсухайт боомтын чиглэлийн 245 км нүүрс тээвэрлэлтийн зам дагуу гэрээт цагдаа нар ажиллаж эхэлжээ.

Тус аймагт 2016 онд 269 зам тээврийн осол гарсан бөгөөд үүний 70 орчим хувь нь дээрх зам дагуу болсон осол байна. Ослын улмаас 20 хүн нас барж, 24 иргэн хүнд хөнгөн хэлбэрээр гэмтжээ.

 "Он гарснаас хойш Цагаан хад орчмын замын нөхцөл байдал маш хүнд болсон. Уул уурхайн ажил эрчимжсэнээр хилээр гарах тээвэрлэлтийн машинуудын дугаар 50км үргэлжилсэн байдалтай байлаа" гэж Өмнөговь аймгийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч  Т.Түмэнжаргал ярилаа.

Одоогийн байдлаар уг зам дагуу буюу Цагаан хадан дээр цагдаагийн гэрээт 15 албан хаагч ажиллаж байгаа гэнэ. Гэрээт цагдаа нар ажиллаж, хяналт шалгалтын ажлыг хийж эхэлснээр тус бүс нутгийн нөхцөл байдал тайван болоод байгаа юм байна. Өнөөдрийн авсан мэдээгээр нүүрс тээвэрлэлтийн 1200 авто машин 30км-т дугаарлаж байгаа ажээ.

Д.Мишигсүрэн

 

 

Холбоотой мэдээ