Ахмадуудад түрээсийн байр хэрэгтэй гэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 21:14:51

Булган аймгийн Иргэний танхимд өндөр настнууд цуглалаа. Тэд шинээр ашиглалтанд ороод байгаа ахмадын сувиллын газрыг ямар журмаар ажиллуулмаар байгаагаа болон өөрсдөдөө тулгамдаад байгаа асуудлыг ярилцаж, мэргэжилтнүүдээс зөвлөгөө авлаа.

Энэхүү хэлэлцүүлэгт ИТХ–ын тэргүүлэгчдийн дарга Д.Батсайхан, ЭМГ–ын дарга, Хөдөлмөрийн хэлтсийн дарга, Нийгмийн халамжийн хэлтсийн дарга нар мэргэжилтнүүдтэйгээ оролцлоо. Ахмадууд, Хөгшчүүл гэр хороололд амьдрахад хүндрэлтэй байна, өндөр настнууддаа түрээсээр ч болов орон сууцанд суулгах, мөн ахмадын сувиллын газарт өөрсдөө ажиллая, ахмад багш нарт ЕБС юмуу БСГ–т танхим өрөө гаргаж өгөөч гэсэн санал хэллээ. Мөн Булган аймгийн ахмадын чөлөөт холбоо намчирхаж ардчилсан намд үйлчилдэг зэрэг шүүмлжлэл ч хэлж байлаа.

П.Батням

Холбоотой мэдээ