Цомгийн баяраа нутагтаа хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 21:11:59

Булган аймгийн 2003 оны Шилдэг хүүхэд, Тэшүүрийн спортын мастер, Залуу дуучин Ганбатын Мөнх-Амьдрал “Нутгаа зорино” шинэхэн цомгийн баяраа Булган нутагтаа хийлээ.

Цомгийн нээлтээ Булган аймгийн ХГБХХ-тэй хамтран Булган сумын Соёлын ордонд өөрийн уран бүтээлээ толилуулсны дээр Цэнгэлдэх хүрээлэнд 5 сургуулийн 2000 гаруй багш, хүүхэд багачуудыг хамруулан зохион байгуулж, мөн энэ үеэрээ хөгжлийн бэрхшээлтэй, хагас бүтэн өнчин хүүхдүүдэд гарын бэлэг өглөө.

ОУХМастер Ганбатын Мөнх-Амьдрал нь 1989 онд Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрж,  тэшүүрийн спортын гараагаа 2001 онд тус суманд тавьсан. Монгол Улсын тэшүүрийн шигшээ багийн тамирчнаар 2008 оноос 2012 он дэлхийн  АШТ гүйлтийн тэшүүрээр 1 шорт трек 2, дэлхийн цомын АШТ тэмцээнд 13 удаа, Азийн өвлийн наадамд 2 удаа амжилттай оролцож байсан. Монгол Улсын гүйлтийн тэшүүр, шорт трекийн рекордыг 35 удаа шинэчлэн тогтоож байжээ. Түүний гаргасан амжилтыг төр засаг өндрөөр үнэлж энэ онд Төрийн дээд “Алтан гадас” одонгоор энгэрийг нь мялаасан билээ.

П.Батням

 

Холбоотой мэдээ