АН-ын бүлэг мэдээлэл хийхгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордны "Их эзэн Чингис хаан"-ы танхимд хуралдаж байна.
Тус бүлгийн хурлаар Хөгжлийн банкны асуудал болон энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэгдэх асуудлуудлаар байр сууриа нэгтгэж байгаа аж. Мөн "Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн З. Нарантуяа, Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нар танилцуулга хийж байгаа юм байна.
Гэхдээ бүлгийн хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийхгүй аж.
Н.Туяа