Хоёр сүмийг хаажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн ИТХ-ын “Нутгийн удирдлагын хороо”-оос сүм хийд, шашны байгууллагын чиглэлээр баримтлах бодлогыг шинэчлэн боловсруулж байна. Учир нь боловсролын болон төрийн бус байгууллагын зөвшөөрөлтэй боловч шашны үйл ажиллагаа эрхэлж байсан сүмүүд байсан гэнэ.
Тухайлбал, “Есүсийн чуулган” сүмийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж хаажээ. Тус аймагт шашны 17 байгууллага бүртгэлтэй байдаг. Үүнээс тогтмол үйл ажиллагаа явуулдаг 10 сүм бий. Дээрх сүмээс улс төрийн зорилгоор үйл ажиллагаа явуулж байсан гэх үндэслэлээр хоёр сүмийг хаахаар шийдвэрлэсэн байна. Цаашид сүм хийдэд нэг бүрчлэн шалгалт явуулж орон нутгийн зүгээс баримтлах бодлогыг цогцоор нь шийдэх нь хэрэгтэй гэсэн санал ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас гарсан байна. Өмнө нь шашны байгууллагуудын эрхийг гурван жил тутам сунгадаг байжээ.
Б.Оюун-Эрдэнэ