Ц.Цолмон үе үеийн сайдууддаа хүндэтгэл үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-14 15:51:55

УИХ-аар Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын баримт бичиг батлагдсантай  холбогдуулан Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон  үе, үеийн Батлан хамгаалахын сайд нар, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүдийг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Мөн УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр болон энэ хорооны гишүүн болох УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, М.Батчимэг, Г.Батхүү, Л.Болд нарын түшээдэд хүндэтгэл үзүүлэв. Ирсэн зочдын дөрөв нь Батлан хамгаалах сайдаар ажиллаж байсан хүн байв. уулзалты нүеэр Ж.Энхбаяр, Л.Болд, Ц.Шаравдорж, Ж.Батхуяг нар Батлан хамгаалах бодлогын бичиг баримтын талаар өөрсдийн санал бодлоо хуваалцав.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ