Сирийн арми Алеппо хотын зүүн хэсгийг чөлөөллөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-12-13 09:18:30

АЛЕППО. /Xinhua/. Сирийн хойд нутгийн Алеппо хотыг бараг бүрэн чөлөөлөөд байна гэж тус улсын армийн командлал болон ОХУ-ын БХЯ даваа гарагт мэдэгдлээ.

Оросын дэмжлэгтэйгээр Сирийн засгийн газрын цэргүүд өнгөрсөн 11 дүгээр сараас тус хотыг босогчдоос чөлөөлөх ажиллагааг эрчимтэй явуулж эхэлсэн юм.

Их Британид төвтэй “Сири дэх хүний эрхийн байдлыг ажиллагч” ТББ-ын мэдэгдсэнээр, сөрөг хүчнийхний хяналтад байсан тус хотын зүүн хэсгийн 97 хувийг засгийн газрын цэргүүд чөлөөлжээ.

Сөрөг хүчний 2200 гаруй хүн зэвсгээ хураалган бууж өгсөн гэж ОХУ-ын БХЯ-ны албаны хүмүүс хэлэв.

Ингэснээр Алеппог чөлөөлөх ажиллагаа эцсийн шатандаа орж байгаа бололтой.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ