К.Роналду дөрөв дэх удаагаа "Алтан бөмбөг"-ийн эзнээр тодорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2016-12-13 09:11:37

ПАРИС. /Xinhua/. Дэлхийн хөлбөмбөгийн холбоо буюу ФИФА-гаас шилдэг тоглогчид олгодог “Алтан бөмбөг” шагналын эзнээр Португалын алдарт хөлбөмбөгчин Криштиану Роналду дөрөв дэх удаагаа тодорлоо.

“Реал Мадрид” клубын довтлогч Роналду “Барселон” клубын довтлогч Лионель Месси-г ардаа орхин уг шагналын эзнээр тодорсон байна. Антаун Гризманн, Луис Суарес болон Неймар нарын дэлхийн шилдэг хөлбөмбөгчид энэ шагналын төлөө өрсөлджээ.

Таван удаа “Алтан бөмбөг” хүртсэн Мессигийн түүхэн дээд амжилтыг эвдэхээр урагшилж байгаа Роналду дэлхийн 173 спортын сэтгүүлчийн олонхын саналаар 30 нэр дэвшигчдийг тэргүүлэн шилдгээр тодорчээ. Нэр дэвшигчдээс 11 нь огт санал аваагүй байна.

Өдгөө 31 настай довтлогч залуу энэ онд 110 удаа талбайд гарахдаа нийтдээ 102 гоол оруулж, “Реал Мадрид” баг тавдугаар сард Аваргуудын лигт түрүүлэхэд, Францад болсон “Евро-2016”-д Португалын шигшээ баг түрүүлэхэд чухал хувь нэмэр оруулжээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ