“Цагаан туузны аян”-д аймгийн ЗДТГ нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-12-08 23:51:45

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар тус аймаг дахь “Иргэний нийгмийн нэгдсэн зөвлөл”, аймгийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтарч “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” цагаан туузны сарын аяныг өнгөрсөн сарын 26-наас эхлүүлжээ.

Аймгийн Цагдаагийн газрын ОНХА-ны ажилтан Б.Саруул “Дэлхийн өнцөг булан бүрт гурван эмэгтэй тутмын нэг нь амьдралын туршид хүчирхийллийн аль нэг хэлбэрт өртдөг талаар НҮБ судалсан байдаг. Манай аймгийн хэмжээнд 2016 оны эхний 10 сарын байдлаар 45 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 33 хэргээр буюу 36 хувиар өссөн. Тиймээс тус аяныг санаачилж аймгийн ЗДТГ, бусад төрийн болон төрийн бус байгууллагуудаа хошуучлан оролцохыг хүсч энэ уулзалтыг хийж байна” гэв.

Аянд нэгдсэн аж ахуйн нэгж байгууллагууд цагаан тууз зүүж хөдөлгөөнд нэгдэн хүчирхийлэлтэй тэмцэх ажлыг зохион байгуулахыг уриаллаа.

Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ