Ардчилсан намын VI их хурал эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар хотноо Соёлын төв өргөөнд Ардчилсан намын VI их хурал нээлтээ хийлээ.
Хурлын эхэнд Ардчилсан намын Их хурлын төлөөлөгчид болон тус намын үе үеийн удирдлага, лидерүүд Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж дурсгалын зураг авахуулсан юм.
Улмаар морин цагт буюу 11.40 цагт Их хурлыг "Хонхны дуу"-аар эхлүүлж, сонгуульд ялалт байгуулсан орон нутгийн намын хороодод ялалтын тугийг гардууллаа.
Энэ удаагийн хуралд намын анхан шатны нэгж, намын дэргэдэх байгууллага болон ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээс бүрдсэн 1210 төлөөлөгч оролцож байгаа. Эдгээр төлөөлөгч Ардчилсан намын дүрмийн шинэчлэлийг хэлэлцэж батлах бөгөөд намын шинэчлэлийг эхлүүлэх юм.
Хуралд тус намын үe үeийн лидрүүд хүрэлцэн ирж оролцож байна.
Хурлын талаар мэдээллийг эргэн хүргэх болно.
Н.Гантуяа