Огцрохоо түр азнахыг Италийн Ерөнхий сайдаас хүсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-12-06 10:40:33

РОМ. /TASS/. Италийн Ерөнхийлөгч Сержио Маттарелла ирэх оны төсвийг батлах хүртэл огцрох тухай асуудлаа түр хойш тавихыг Ерөнхий сайд Маттео Ренцигээс хүссэн байна.

Сайд нарын танхимын тэргүүн Маттео Ренци албан тушаалаасаа огцрох хүсэлтэй байгаагаа өчигдөр мэдэгдсэн билээ. Харин төрийн тэргүүн түүнийг ирэх оны төсвийг батлах хүртэл огцрохгүй байхыг хүссэн гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдэгджээ.

Италийн Засгийн газар ирэх оны төсвийн тухай хуулийг аль хэдийн бэлэн болгоод, парламентад өргөн барьсан бөгөөд энэ долоо хоногт баталж магадгүй гэж “RaiNews 24” телевиз мэдээлсэн байна.

Төсвийн тухай хуулийг баталсны дараа Ерөнхийлөгч Сержио Маттарелла Засгийн газар болон парламентыг тараах эсэхийг шийдэх улс төрийн зөвлөлдөөнийг хийж эхлэх юм.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ