Ф.Кастрог хувьсгалын өлгий нутагт оршууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-12-05 13:29:28

САНТЬЯГО. /PrensaLatina/. Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастро өнгөрсөн сарын 25-нд 90 насандаа таалал төгссөнтэй холбоотойгоор улс орон даяар ес хоног гашуудал зарласны дараа буюу өнгөрсөн амралтын өдөр хувьсгалын өлгий нутаг болох Сантьяго хотод түүний чандрыг оршууллаа.

Бямба гарагт Ф.Кастрогийн дүү бөгөөд Кубын одоогийн Ерөнхийлөгч Рауль Кастро үг хэлэхдээ “ түүний эх орон болон социализмыг би хамгаалах болно” гэжээ.

Ф.Кастрог XIX зууны Кубын тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн баатар Хосе Мартигийн шарилын дэргэд оршуулсан байна.

Сантьяго хот бол Кубын хувьсгалын өлгий нутаг юм.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ