Зарим постын хугацааг сунгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-12-02 13:12:46

“Хяналт шийдвэрлэлт-2016” нэгдсэн арга хэмжээний хүрээнд эхний 14 хоногийн байдлаар 8752 тээврийн хэрэгсэл, 23853 зорчигчийг шалган, 57003 мал, мах, 369.8 м3 мод, 8 ширхэг загас, 70 тн жоншны гарал үүслийг баталгаажуулан нэвтрүүлж, нийт 721 зөрчлийг илрүүлэн шалгажээ.

Тодруулбал хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 684, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7, гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэсэн 24, зохих зөвшөөрөлгүйгээр ан агнасан 6, нийт 721 зөрчлийг илрүүлсэн байна. Зөрчил гаргагч 333 иргэнийг 13.3 сая төгрөгөөр торгож, 1.5 м3 мод, 1 чоно, 4 зээр, буу 2 ширхэг, 2 тн самар хураан авч шалган, 16286 иргэнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, сэрэмжлүүлэг хүргэжээ.

Батноров, Бор-Өндөр, Биндэр, Цэнхэрмандал, Дэлгэрхаан, Галшар, Өмнөдэлгэр, Хэрлэн сумдын нутагт ажиллаж байгаа шалган нэвтрүүлэх 10 постонд цагдаагийн газраас 39, бусад байгууллагуудаас 36 алба хаагч ажиллаж байна.

Нөхцөл байдлаас шалтгаалан орон нутагт ажиллаж байгаа зарим постын байршлыг сольж, 5 постыг 10 хоногийн хугацаатай сунган ажиллуулахаар болжээ.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ