Одонт туг 26 дахь сумандаа залрав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-10-13 18:15:47

2014 оны 9 дүгээр сарын 20-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гардуулсан Сүхбаатарын одонт туг жилийн хугацаанд 26 сумаа тойрон аялж, өчигдөр Сэргэлэн суманд заларлаа.

1976 онд гардсан Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонтой хамтатган аялуулсан хүндэт тугийг гардаж авсан сум бүр сайн үйлс бүтээж, тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэж, одонт нутгийн дэвтэрт тэмдэглэн үлдээнэ. Аймгийн засаг даргын тамгын газрын дэргэдэх,Олон нийттэй харилцах албаны дарга Ч.Жадамбын хэлж буйгаар энэ хугацаанд 400 орчим арга хэмжээнд 20 мянган хүн амыг хамруулжээ.

Ш.Шүрэнцэцэг

 

 

Холбоотой мэдээ