УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай горимд шилжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдааныг УИХ-ын дарга хаалттай горимд шилжүүллээ.
Учир нь чуулганы хуралдаанаар одоо Монгол Улсын Ерөнхийлөгч 2016 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байгаа юм.
Хэлэлцэх асуудлыг хаалттай горимд хэлэлцэх саналыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр гаргасныг УИХ-ын дарга хүлээн авсан юм.
Н.Туяа