Пак Гын Хэ ард түмэндээ хандан үг хэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-11-29 13:24:11

СӨҮЛ. /Yonhap/. Эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх дуулиан шуугиантай холбоотой асуудлаар Ерөнхийлөгч Пак Гын Хэ өнөөдөр өдрийн 2:30 цагт ард түмэндээ хандан үг хэлнэ гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газар буюу Хөх ордон мэдэгдлээ.

Дотны найз нь болох Чой Сүн Сил гэдэг эмэгтэй болон хэд хэдэн туслах нь нэр холбогдсон хэрэгт Пак Гын Хэ өөрөө мөн холбоотой болохыг тус улсын проркурорууд олж тогтоогоод байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор тус улсын сөрөг хүчнийхэн болон ард түмэн түүнээс огцрохыг шаардсаар байна. Мөн өчигдөр эрх баригч “Сэнүри” нам доторх Пакийн талыг баримтлагч фракцын нөлөө бүхий гишүүд түүнд хандан сайн дураараа огцрохыг зөвлөсөн юм.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ