А.Овечкин хөлбөмбөгийн ДАШТ-ний элчээр сонгогдлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
adiyakhuu@montsame.mn
2016-11-29 11:56:38

МОСКВА./TASS/. Үндэсний хоккейн лигийн “Вашингтон Кэпиталз” баг болон ОХУ-ын шигшээ багийн довтлогч Александр Овечкин 2018 онд болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ элч болжээ. Энэ тухай тэрбээр Instagram сүлжээн дэх хуудсандаа бичсэн байна.

“Хөлбөмбөгийн ДАШТ-ний элч болно гэдэг бол миний хувьд асар их нэр хүндийн хэрэг юм” гэж 31 настай Оросын хоккейчин бичжээ.

Дашрамд дурдахад, хөлбөмбөгийн ДАШТ-ний тоглолтууд Оросын Москва, Санкт-Петербург, Казань, Доод Новгород, Саранск, Калининград, Волгоград, Екатеринбург, Самара, Сочи, Дон дахь Ростов гэсэн 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд 2018 оны 6 дугаар сарын 14-нөөс 7 дугаар сарын 15-ны өдрүүдэд болох юм.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ