Францын Ерөнхийлөгчийн сонгуульд Ф.Фийон өрсөлдөх нь тодорхой боллоо

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2016-11-28 12:14:58

ПАРИС. /Anadolu/. Францын Ерөнхий сайд асан Франсуа Фийон нам доторх сунгаанд ялснаар ирэх онд болох ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших нь тодорхой боллоо. Түүний өрсөлдөгч Ален Жюппе нам доторх сунгаанд ялагдсанаа хүлээн зөвшөөрсөн байна.

Санал хураалтын дүнгээс үзвэл, ноён Ф.Фийон нийт саналын 67 орчим хувийг авчээ.

Тэрбээр шударга нийгмийг бий болгохоо амлаад “Франц орон шударга үнэнийг хүсч байна” гэж хэллээ.

Ирэх оны дөрөвдүгээр сард болох сонгуульд Ф.Фийон Социалист намын нэр дэвшигч, хэт барууны үзэлт Марин Ле Пентэй өрсөлдөх магадлалтай байна.

Улс төрийн ноён нуруутай гэдгээрээ алдартай Ален Жюппе сунгаанд ялсан Ф.Фийонд “томоохон ялалт байгуулсанд нь” баяр хүргээд, түүнийг ерөнхийлөгч болоход нь тусалж дэмжихээ илэрхийлжээ.

Г.Доржханд

 

 

 

Холбоотой мэдээ