Аргентинчууд анх удаагаа Дэвисийн цом хүртлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
adiyakhuu@montsame.mn
2016-11-28 09:36:29

ЛОНДОН./BBC/. Аргентин улсын талбайн теннисний шигшээ баг Хорватын багийг 3-2 харьцаагаар хожсоноор түүхэнд анх удаагаа Дэвисийн цомын эзэн боллоо.

Шийдвэрлэх тоглолтод Аргентиний тоглогч  Федерико Дельбонис Хорватын Иво Карловичийг 6:3, 6:4, 6:2 харьцаагаар хожсон байна.

Өмнө нь Аргентиний шигшээ баг Дэвисийн цомын финалд дөрвөн удаа буюу 1981, 2006, 2008 болон 2011онуудад шалгаран үлдэж байжээ. Харин хорватчууд 2005 онд уг цомын эзэн болж байсан юм.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ