НҮБ-ын төлөөлөгч ОХУ, АНУ-д айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-13 14:01:14

ЖЕНЕВ. /NHK/. Сирийн хямралыг зохицуулах арга замыг хэлэлцэхээр НҮБ-ын энхийн төлөөлөгч ОХУ болон АНУ-д айлчилна.

Сирийн хямралыг зөвхөн зэвсгээр зохицуулах оролдлого нь хангалттай биш гэж НҮБ-ын төлөөлөгч Стаффан де Мистура өчигдөр Женев хотод цугласан сэтгүүлчдэд мэдэгджээ.

Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын Засгийн газар болон сөрөг хүчин хоорондын яриа хэлцээг үргэлжлүүлэх тухай асуудлыг нэн тэргүүнд тавих хэрэгтэйг тэрбээр онцолсон байна.

ОХУ-ын өнгөрсөн сард эхлүүлсэн цэргийн ажиллагаа газар авч байгаа болон АНУ тэргүүтэй эвслийн Сири дэх ажиллагаа үргэлжилж байгаатай холбогдуулан тэрбээр ОХУ, АНУ-д айлчлахаар төлөвлөжээ.

Террорист байгууллагыг устгахын тулд улс төрийн ажиллагааг зэрэгцүүлэн явуулах хэрэгтэй гэж үзсэний үүднээс хоёр талын хэлэлцээ хийхийг АНУ, ОХУ-аас хүснэ гэж тэрбээр мэдэгдэв.

Гадаад хэргийн сайд Сергей Лавров мягмар гарагт Мистуратай уулзана гэж ОХУ-ын хэвлэлд мэдээлжээ.

Асадын Засгийн газарт хандах хандлага тэс ондоо АНУ, ОХУ хоёр НҮБ-ын төлөөлөгчийн хүчин чармайлтад ямар хариу өгөх нь олны анхаарлыг татаж байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ