Булганд ойрдоо бага зэргийн цастай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-11-23 12:11:25

Булган аймагт өнөөдрийн байдлаар цэлмэг нартай, агаарын температур -15 градус хүйтэн байна. 11 сарын 25-нд зарим газраар бага зэргийн  цас орж, явган шуурга шуурна.

28-ныг хүртэл шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Хугацааны эхэнд хүйтний эрч өөрчлөгдөхгүй, хугацааны сүүл үеэс хүйтний эрч суларна. Ихэнх хугацаанд салхи зүүн өмнөөс 5-10 м\сек хурдтай салхилна.

                                                                                                П.Батням

Холбоотой мэдээ