Цас орвол өвөлжилт хүндэрч болзошгүй гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭАрван нэгдүгээр сарын 22-ны байдлаар Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын ихэнх нутагт цасан бүрхүүл тогтсон байдалтай байна.
Өвөлжилтийн талаар тус сумын ЗДТГ-ын дарга Б.Буяннэмэхээс тодруулахад “Хэдийгээр цасны зузаан бага байгаа ч дахин цас орж хүйтэрвэл өвөлжилт хүндэрч магадгүй. Цаг агаар өдөртөө дулаарч шөнөдөө хүйтэрч байна. Хэнтий, Дорнодын зарим нутгаар цас их орсон сурагтай. Сумын хэмжээнд малчин өрх, ард иргэд 803 тонн өвс, 70 гаруй тонн тэжээл бэлтгэсэн” хэмээн өгүүлэв.
Дэлгэрэх суманд 188 мянган толгой мал өвөлжиж байгаа бол Хэнтий аймгийн Галшар, Баянхутаг, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутагт 25 өрх айлын 17.644 толгой мал отроор өвөлжиж байгаа аж.
Х.Эрдэнэбулган