Пак Гын Хэг байцаан шалгах зөвлөл байгуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгост дэгдээд буй авлигын дуулиан шуугианд нэр холбогдсон Ерөнхийлөгч Пак Гын Хэг байцаан шалгах бие даасан зөвлөл байгуулах тухай саналыг тус улсын Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа баталжээ.
Ерөнхийлөгч Пак эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, авлигын хэрэгт холбогдсон этгээдүүдтэй хуйвалдсан байж магадгүй гэж прокурорууд мэдэгдсэнээс хойш тус улсын парламент анх удаагаа өнөөдөр хуралдсан нь энэ юм. Прокурорууд Пакийн дотны найз Чой Сүн Сил болон туслахаар нь ажиллаж байсан хоёр хүнд яллах дүгнэлт үйлдээд байгаа билээ.
Өнөөдрийн баталсан хууль маргаашаас хүчин төгөлдөр болсноор Үндэсний ассамблейн ерөнхийлөгч нь гурав хоногийн дотор Пак руу тусгай мөрдөн шалгах зөвлөлийг байгуулахыг хүссэн бичгийг илгээх аж.
Г.Доржханд