Салех мөргөлдөөнийг зохицуулах болзлыг биелүүлэхэд бэлэн

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2015-10-13 12:07:13

МОСКВА. /RIA Novosti/. Йемений мөргөлдөөнийг зохицуулах тухай НҮБ-ын зуучлалтайгаар баталсан энхийн төлөвлөгөөнд заасан заалтуудыг даган мөрдөж, Саудын Арави тэргүүтэй Арабын орнуудын эвсэл агаарын цохилтоо зогсоовол хотуудаас цэргүүдээ гаргахаа тус улсын Ерөнхийлөгч асан Али Абдалла Салех амлажээ.

Улс оронд нь үүсээд буй нөхцөл байдлыг зохицуулах зорилгоор "Бүх ардын конгресс нам"-ын даргын суудлаа орхиход бэлэн байгаагаа Салех Ливаны телевизийн "Аль-Маядин" сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. Тэрбээр Йеменд өгч буй цохилтыг зогсоосны хариуд 21 хоногийн дотор огцроход бэлэн байгаа аж.

Йеменд шиитүүдийн “Ансар-Алла” хөдөлгөөний босогч хуситууд, тус улсын Ерөнхийлөгч асан Али Абдалла Салехт үнэнч цэргүүд болон тэдэнд түлхэгдэн унасан одоогийн Ерөнхийлөгч Абд Раббу Мансур Хадигийн цэргүүд хооронд зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байгаа юм. Саудын Арави тэргүүтэй Арабын орнуудын эвсэл Хадигийн талд орж, гуравдугаар сарын 26-наас эхлэн хуситуудын хяналтад байгаа бүс нутгуудад агаараас цохилт өгчээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ